Коронавирус (COVID-19) өвчний дэгдэлттэй холбоотой байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Шаардлагатай тохиолдолд BSI нь өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд болон үйлчлүүлэгчидтэйгээ хаана ч ажиллаж байсан, халдварын эрсдлийг удирдаж өөрийн хүмүүсийг хамгаалах чиглэлээр шуурхай ба өргөн хүрээний арга хэмжээ авч байна. Энэхүү арга хэмжээ нь ДЭМБ болон орон нутгийн засаг захиргааны холбогдох хязгаарлалт ба / эсвэл урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу явагдаж байна.
Үйлчлүүлэгчдийнхээ өмнө BSI-ийн хүлээх үүрэг хариуцлага
Бид бизнесийнхээ тасралтгүй байдал ба тахлын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөг гаргасан. Эрсдэл өндөр газар бид өөрийн үйлчлүүлэгчид, хорооны гишүүд ба багуудтайгаа нягт ажиллаж байнгын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан энэхүү асуудлаас үүдэх болзошгүй эрсдлийг бууруулахын тулд чадах бүхнээ хийж байна. Болзошгүй нөхцөл байдлын талаархи бидний авсан зарим арга хэмжээнд дараах орно:
- тохиромжтой нөхцөлд төслийн ажил, уулзалтууд, арга хэмжээнүүд ба сургалтын курсуудыг зохион байгуулахдаа онлайн технологийг ашиглах
- алсын болон / эсвэл газар дээр нь хийж байгаа мэт (жишээ нь шууд дамжуулалтын технологийг ашиглаж) аудитууд
- боломжтой нөхцөлд үйлчлүүлэгчтэй уулзаж харилцах үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах
Дэлгэрэнгүй мэдээллийг BSI-ийн төлөөлөгчтөй эсвэл манай үйлчлүүлэгчийн үйлчилгээний төвтэй cis@bsigroup.com.
BSI-аас ажилтнуудынхаа өмнө хүлээх үүрэг хариуцлага
Багийнхаа гишүүдийг хамгаалах хэд хэдэн арга хэмжээг бид хэрэгжүүлээд байна, үүнд:
- өндөр эрсдэлтэй газарт манай хүмүүс зайнаас буюу гэрээсээ ажиллах боломжтой болсон
- онцын шаардлагатай бус бүх аялалууд цуцлагдсан
- манай хүмүүс ДЭМБ-ын эрүүл мэндийн удирдамж болон манай компанийн өөрийн удирдамжаар хангагдсан
- засгийн газрын холбогдох удирдамжийг дагаж мөрдөж байгаа
- манай бүх барилга байгууламжуудад хяналт, эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх аргуудыг нэмэгдүүлсэн
- шаардлагатай бол манай багийн гишүүд халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх хувийн хамгаалалтын хэрэгслээр хангагдана
- аливаа үйлчлүүлэгчийн сайтад зочлохын өмнө BSI нь үйлчлүүлэгчээс COVID-19-ийн эрсдлийг хэрхэн удирдаж байгаа тухай эсвэл аливаа мэдэгдэж байгаа тохиолдол гарсан эсэхийг асууж байна
Мэдээллийн тогтмол шинэчлэлтүүд
Бидний баг ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал ба хамгаалал бидэнд юунаас ч чухал ба та биднийг үүнд дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. BSI нь бүс нутаг бүрийн нөхцөл байдал болон бодлогыг үргэлжлүүлэн хянаж, харилцаа холбооны ердийн сувгуудаар дамжуулан үйлчлүүлэгчдээ цаг тухайд нь мэдээллээр хангаж байх болно.