Стандартуудын ач холбогдол
Стандартууд бол үйл ажиллагааны бүтээмж болон үр дүнг сайжруулах батлагдсан ба шалгарсан арга юм. Стандартууд байгууллагуудад үйл ажиллагааныхаа үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, эрсдлээ бууруулах, тогтвортой байдлыг хангах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэргээр ач тус үзүүлдэг.