BSI Connect Custom
BSI Connect Custom
Өгөгдөлд суурилсан тогтвортой хөгжлөөр хангана
Өгөгдөлд суурилсан тогтвортой хөгжлөөр хангана
BSI Connect Custom гэж юу вэ?
BSI Connect Custom нь таны нийцэл болон үйл ажиллагааны дээд зэргийн харагдацыг болон хяналтыг хангах хэрэгслүүдийн нэгдсэн багц ба өгөгдөлд суурилсан тогтвортой хөгжлийг хөшүүрэгдэх уян хатан шийдэл юм.
BSI Connect Custom танд хэрхэн тусалж чадах вэ?
BSI Connect Custom нь таны сайт талбарууд, удирдлагын тогтолцоо болон нийцлийн хөтөлбөрүүдийн бүрэн хяналтыг санал болгодог.
Таны ажлын урсгалуудыг таны тодорхой шаардлагуудад тохируулж чадах энэхүү хэрэгслийн бололцоо ба түүний нэгдсэн мэдээллийн самбар ба тайлагнал нь танд өөрийн байгууллагын боломжуудыг ойлгох боломж олгодог.
Та баримт бичгийн удирдлага, сургалтын бүртгэлүүд, хөрөнгийн хяналт, тохиолдлуудын бүртгэл зэрэг нэмэлт үйл ажиллагаануудыг нэмж болно, ингэснээр нийт засаглал ба нийцлийн гүйцэтгэлээ илүү сайн харах боломжтой болно.
Мөн түүнчлэн BSI Connect App-ын тусламжтайгаар та аудитаар илрүүлэх зүйлс ба тохиолдлуудаас явцын дунд мэдээ өгөгдлүүдийг олж авах илүү уян хатан байдлыг бий болгоно. Таны баг илүү их өгөгдөл цуглуулах бүрэн ажиллагаанд нэвтрэх боломжтой болсны үр дүнд илүү баялаг дотоод мэдрэмж бий болно.
BSI Connect Custom-ийн хэрэгслүүд
BSI Connect Custom нь таны хэрэгцээнд тохирсон дараах хэрэгслүүдийн алиныг нь ч өөртөө багтааж чадна:
-
Аудитууд ба нийцэл
Өөрийн аудит ба нийцлийн үйл ажиллагаагаар үр ашгаа нэмэгдүүлэх итгэлийг олж авна уу. Аудитын шаардлагуудыг бүх сайт талбарууд, бүх гэрчилгээнүүд болон ханган нийлүүлэгчдээр хуваахь гаргаж удирдана. Мөн түүнчлэн процессудад уян хатан сануулгууд болон ажлын урсгалуудыг бий болгох, аудитын арга хэмжээнүүдийг хуваарилах ба хаах ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх замаар сайжруулалтыг хөөрөгдөнө.
-
Сургалтын бүртгэл
Та бизнесийнхээ бүх багуудын сургалт ба мэргэшлийн бүртгэлийг хэрхэн хадгалдаг вэ? BSI Connect Custom нь танд сургалтуудынхаа бүх бүртгэлүүд дээр нэг цэгт төвлөрсөн автомат сануулгуудыг ба дуусах хугацааг байрлуулах боломжийг олгоно. Энэ нь танд чадамжаа харуулах, захиргааны зардлаа багасгах болон харагдац ба хяналтаа нэмэгдүүлэхэд тус болно.
-
Тохиолдлууд
BSI Connect App-ийг ашиглан та багуудаа ажлын байран дээрхи тохиолдлуудыг илрүүлэх боломжоор хангаж ажлыг цаг хугацаанд нь хийж дуусгах боломжтой ажлын урсгалуудыг бий болгосноо баталгаажуулна уу. Ингэснээр тохиолдлуудын харагдац ба тайлагнал сайжирч тэдгээрийг илүү хянах боломжтой болсноор байгууллагын эрсдлүүд багасна.
-
Баримт бичгийн удирдлага
Чухал баримт бичгүүдээ нэг цэгт хадгалснаар тэдгээрийн удирдлага ба хяналтыг илүү хялбар болгоно уу. Өөртөө тохирсон сануулгуудыг бий болгосноор баримт бичгийн бүртгэлийн тогтмол шинэчлэлт хангагдаж тэдгээрийн үнэн зөв байдал болон нийцэл баталгаажина.
-
Хөрөнгийн удирдлага
Хөрөнгийнхөө тохируулгын хуваарь ба бүртгэл хөтлөлтийг хяналтандаа ав. BSI Connect Custom-ийн тусламжтай та хөрөнгийнхөө амьдралын мөчлөгийн туршид найдвартай байдлыг хангаж үр дүнтэй гүйцэтгэлийг баталгаажуулах сануулгууд ба хуваарь гаргах хэрэгслүүдээр хангагдана.
Эдгээр гайхалтай хэрэгслүүдийн тусламжтайгаар та мэдээллийн самбар ба тайлангуудаа хувийн хэрэгцээндээ тохируулж, өөрт шаардагдах мэдээллээр хангагдаж дотоод мэдрэмжээрээ тогтвортой хөгжлийг бүтээнэ.