BSI Connect App
BSI Connect App
Аудитын болон тохиолдлуудын мэдээллийг явцын дунд олж авах
Аудитын болон тохиолдлуудын мэдээллийг явцын дунд олж авах
BSI Connect App-ийг танилцуулж байна
BSI Connect App-ыг BSI Connect Plus болон Custom платформуудад нэгтгэх боломжтой.
Connect App нь таны байгууллагын ажилтнуудад түргэн хугацаанд ба энгийн байдлаар аудитуудыг хийх, тохиолдлууд болон тохиолдох дөхсөн үйл явдлуудыг бүртгэх, эрсдлүүдийг тодорхойлох, үл тохиролуудыг хаах зэрэг боломжуудыг олгоно*. Мэдээлэл нь буцаад BSI Connect платформ руу бодит цагт урсан орж тэнд түүнд дүн шинжилгээ ба үнэлгээ хийгдсэнээр шийдвэр гаргахад тусладаг.
Энэ нь байгаль орчин ба хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг удирдах тогтолцооноос чанарын мониторинг ба аюулгүйн тохиолдлууд хүртэл илүү мэдээллийг цуглуулах, хүмүүсээ оролцуулах болон илүү оновчтой шийдвэр гаргахад танд тус болох төгс арга зам юм.
* BSI Connect-ийн аль хэрэгслүүдийг идэвхжүүлснээс хамаарна
BSI Connect App танд хэрхэн тусалж чадах вэ?
BSI Connect App нь таны ажилтнуудын оролцоог хялбар ба түргэн болгосноор тохиолдлуудыг болон үл тохирол, боломжуудыг аудитаар илрүүлэх илүү идэвхтэй соёлыг бүрдүүлэхэд тус болдог - үүний үр дүн нь мэдээлэл дээр суурилсан тогтвортой хөгжил байдаг.
BSI Connect app-ыг хэрэглэснээр та дараах зүйлсийг хийх боломжтой:
- Бизнесийн шийдвэрүүдэд нөлөөлөх мэдээллийг цуглуулахад нийт хүмүүсийг оролцуулах
- Төхөөрөмжөөрөө холбогдон цаг хэмнэнэ
- Тохиолдлууд, тохиолдох дөхсөн үйл явдал, эрсдэлүүдийг бүртгэх
- Аудит хийж үл тохирол, боломжуудыг илрүүлэх, аудитын мөрөөр арга хэмжээ авах
- Ярианы болон бичгийн функцуудыг ашилан тайлбар нэмэх
- Илрүүлсэн зүйлсүүдийг баталгаажуулсан тайлбар зураг, богино хэмжээний дүрс бичлэг зэргийг хавсаргах
- Өөртөө тухтай үедээ арга хэмжээнүүдээ болон илрүүлсэн зүйлүүдээ хаах
- Мэдээллээ Connect Plus эсвэл Connect Custom системрүүгээ автоматаар дамжуулах
- iOS эсвэл Android төхөөрөмжрүү суулгаснаар та даруй ашиглаж эхлэх боломжтой