Дотоод аудит

Дотоод аудит

Таны үйл ажиллагааг сайжруулах анхдагч талын дотоод аудит. 

Таны үйл ажиллагааг сайжруулах анхдагч талын дотоод аудит. 

Red Overlay
Дотоод аудит
Дотоод аудит
Red Overlay

BSI дотоод аудитын үйлчилгээний талаар илүү их мэдээлэл авахын тулд бидэнтэй холбоо бариарай

Хурдан хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн бизнесийн орчинд бодлого, процесс, үйл ажиллагааны процедурыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь нэн чухал. Гэхдээ үүгээр асуудал хязгаарлагдахгүй. Та мөн үр ашигтай ажиллагааг хангахын тулд удирдлагын тогтолцоогоо байнга хянан үзэж, зохицуулах хэрэгтэй. Үүнд дотоод аудитын оролцоо үүcдэг. 

Дотоод аудитаа өөрөө хариуцаж болох ч, олон байгууллага хөндлөнгийн мэргэжилтнүүдийн бодит, хараат бус хандлагыг сонгодог. Үүнд л бид дотоод аудитын үйлчилгээгээрээ танд тусалж чадна. 

Гуравдагч талын гэрчилгээ олгох аудитын асуудлаар BSI-тай идэвхтэй харилцаагүй үйлчлүүлэгчдийн хувьд бид танай байгууллагыг хамарсан дотоод аудитын үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тухайн бүс нутагт тавигдах шаардлага, ёс жаяг, нормыг ойлгодог мэргэжилтнүүдтэй глобал байгууллага болохын хувьд бид нар эрсдлээ хянаж, үр ашигтай бизнесийн үр дүн гаргахад тань туслах хэрэгтэй дотоод аудитын түнш юм.  

Gears

Дотоод аудитын төрлүүд

Бид төрөл бүрийн удирдлагын протокол, шаардлага, стандартад өргөн хүрээний дотоод аудитыг санал болгодог. Ердийн аудитад багтах нь:

  • Үйлчлүүлэгчийн тусгай протокол эсвэл удирдлагын шалгуур үзүүлэлт
  • Жишээ нь, ISO 9001-д суурилсан чанарын удирдлага гэх мэт менежментийн системтэй холбоотой шаардлага
  • Процессын үнэлгээтэй холбоотой шаардлага
  • Дээрхийг нэгтгэн багтаасан, тохируулж өөрчилсөн шаардлага

Энэ нь урьдчилж тогтоосон шалгуур үзүүлэлт эсвэл таны нэгтгэхийг хүссэн шаардлагын нэгдэл байхаас үл хамаарч, бид таны брэндийг таниулж, хамгаалах боломжийг олгон, таны шаардлагад нийцсэн аудитын хөтөлбөрийг бүтээх болно.

Ямар дотоод аудит танай байгууллагад хамгийн сайн тохирох талаар ярилцах

 

Дотоод аудитын дөрвөн алхам

Бид танай менежмент, хяналт ба удирдлагын процессын үр дүнтэй байдлыг үнэлэх системчилсэн аргачлалаар ажиллах болно. Үүнд: 

  • 1-р алхам. Өөрийн үнэлгээ: биднийг хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө та бизнесийн үйл ажиллагаагаа эхлээд үнэлж дүгнээрэй
  • 2-р алхам. Аудит: аудитын хөтөлбөрийг тохиролцсоны дараа манай баг тохирох аудитын тайлангаар дамжуулан төлөвлөгөө ба дүгнэлтийг өгөх болно
  • 3-р алхам. Хянаж үзэх: хөтөлбөр хэрэгжиж, үр дүн гарахыг баталгаажуулахын тулд бид тогтсон хугацаанд үе үе холбогдох болно
  • 4-р алхам. Цаашдын тогтмол үнэлгээ: энэ нь ганц удаа аудит хийлгээд өнгөрнө гэсэн үг биш бөгөөд манай нарийн уялдаа холбоотой хөтөлбөр нь таны шаардлагад нийцэж, үйл ажиллагааг тань үргэжлүүлэн хянаж байх болно 

BSI-йн дотоод аудитын давуу талууд

  • Хараат бус, бодитой үнэлгээг аваарай
  • Манай мэргэжлийн аудиторууд нь менежментийн систем, процессын үнэлгээ ба үйлдвэрлэлийн салбарын өргөн мэдлэгтэй
  • Аудитын хөтөлбөрөө гадаад эх үүсвэрийн үйлчилгээгээр авч цаг, мөнгө хэмнээрэй 
  • Манай глобал сүлжээгээр дамжуулан танд тохирсон аудитын үйлчилгээ үзүүлэх 
  • Орон нутгийн мэдлэг ба дэмжлэг – бид танай орон нутгийн зах зээл, хэрэгцээнд тохирсон байхад санаа тавина
  • Цогц аудитын хөтөлбөр – бид танай багийн нэг хэсэг юм